СЭЛЭНГЭ: Тариалангийн талбайг хөрсний эвдрэлээс хамгаалах ажлыг үргэлжлүүлнэ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 8
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Тэрбум
мод” үндэсний хөдөлгөөн, “Атар-4
тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы
хүрээнд тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, ялзмагийн
хангамжийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж байна.
Тухайлбал, 2025 онд Зүүнбүрэн суманд 13 км, 6 нэгж талбар 600
га талбай, Сайхан суманд 30 км, 36 нэгж талбар 5019 га талбай, Цагааннуур
суманд 11 км, 10 нэгж талбар 705 га талбай, Орхон суманд 12 км, 52 нэгж талбар
1115 га талбайг хамруулан хийсэн.
Тодруулбал, нийт 7439 га талбайд хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах,
ялзмагийн хангамжийг сайжруулах зорилгоор 66.7
мянган ширхэг тарьц суулгац тарьж ойн зурвас байгуулжээ.
Дээрх ажлыг Хүнс хөдөө аж ахуйн
хөнгөн үйлдвэрийн яам, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд үе шаттайгаар
хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 онд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.