ӨНӨӨДӨР: “Евроазийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж, сорилт” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдана.
10:00 цагт: “Евроазийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж, сорилт” хэлэлцүүлэг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хурлын танхимд болно.
10:30 цагт: “Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол ШУТИС-ийн I байрны Урлаг зааланд болно.
11:00 цагт: “Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” замын зураглалаа танилцуулах уулзалт Галерей Улаанбаатар төвийн “Жуулчин” танхимд болно.
11:00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” -ийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.
Үзэсгэлэн:
-Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- Австралийн Мельбурн
хотноо жендерийн тэгш байдлын асуудлаарх “Women Deliver 2026” олон улсын
бага хурал энэ сарын 30-ныг хүртэл болно.
- ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
- Архангай аймагт: “Түмэн шувуут” компани шинэ салбараа нээнэ.
- Завхан: Хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2026” наадам болно.
- Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болон
Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
хамтран иргэд, олон нийтэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатар
суманд хийнэ.