ЯРИЛЦЛАГА
Имазеки Тошико: Монголоор хамгийн анх “Баярлалаа” гэж хэлж сурсан
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг "Монголын сайхан бичигтэн” 27 дахь уралдаанаа анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг сайхан монгол бичигтнүүдийг тодруулах, авьяас чадварыг нь олонд таниулах, монгол бичгээ өөрийн улс болон олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдаанд монголчуудаас гадна БНЧУ, Япон, БНХАУ-аас нийт 1650 хүн бичлэг, бүтээлээ сойсон юм. Тиймээс уралдааны долоон ангилал дээр анх удаа шинээр нэмсэн  "Гадаад улсын иргэдийн ангилал"-ынхан олны сонирхлыг ихэд татаж байсан тул тус ангилалд тэргүүн байр эзэлсэн, Япон улсын иргэн Имазеки Тошикотой цахимаар ярилцлаа. Тэрбээр "Чингис хааны энх тайвны бодлого" эсээг бийрээр бичиж оролцсон юм.
21 өдөр