Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/ Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.8, өмнөх сарынхаас 1.6 хувиар нэмэгджээ.
Үндэсний
статистикийн хорооноос өнөөдөр мэдээлснээр, барааны бүлгийн үнэ улсын хэмжээнд өнгөрсөн
наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.8, үйлчилгээний бүлгийн
үнэ 14.9, хүнсний бүлгийнх 9.8, хүнсний бус бүлгийнх 8.4 хувиар тус тус нэмэгдсэн
байна.
Улаанбаатар
хотод 2025 оны наймдугаар сард барааны бүлгийн үнэ 7.2, үйлчилгээний бүлгийнх
16.1, хүнсний бүлгийнх 11, хүнсний бус бүлгийн үнэ 9.4 хувиар нэмэгдсэн нь
хамгийн өндөр байлаа.