ДАРХАН-УУЛ: Тарьц, суулгацын тоо 2022 онтой харьцуулахад 65 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өрнөж буй тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш аймгийн хэмжээнд 1.949.635 ширхэг мод, бут тарьжээ. Төрийн байгууллага болон иргэд, ААНБ-ын дэмжлэгтэйгээр мод тарьж, ургуулах явцыг жил бүр нэмэгдүүлж байна.
Жишээлбэл дээрх тоо нь дөрвөн жилийн хугацаанд тарьсан мод. Үүнээс 1.033.200 модыг зөвхөн энэ онд тарьжээ.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 сая мод тарьж ургуулах амлалтыг бөгөөд үйл ажиллагаагаа, төлөвлөгөөний дагуу зохион байгуулалт хийж хавар, намрын цагт нийтийг хамарсан бусад үед иргэд өөрсдийн хашаа, эзэмшлийн талбайдаа мод тарьж ургуулж байна гэж аймгийн БОГ-ын дарга Г.Батбаяр мэдэгдлээ.

Аймгийн хэмжээнд 2025 оны намрын тооллогоор мод үржүүлгийн газруудад нийтдээ 3.1 сая ширхэг тарьц, суулгац бий гэсэн судалгаа гаргажээ. Энэ нь 2022 онтой одоо харьцуулахад 65 хувиар өссөн үзүүлэлттэй юм.

Хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлт
гаргасан иргэн, ААНБ бүрийн
хүсэлтийг шийдвэрлэж ажиллаж байна гэж БОГ-ын дарга
онцоллоо.
Өнөөдрийн байдлаар мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай
зөвшөөрөл бүхий зургаан ААНБ, нөхөрлөл бүртгэлтэй байна.
Намрын тооллогод бүртгэгдсэн модны нөөц нь хоёр жилийн хугацаанд тарьж ургуулахад хангалттай бэлдсэн гэж үзжээ
.
Нийтийн эзэмшлийн зам талбайд тарьсан мод, бутыг тохижилт үйлчилгээний газар, томоохон ААНБ-ууд өөрсдийн байгуулсан төглийг хариуцан арчлалт хамгаалалтыг хийж байна.

Мод тарих нь эхний алхам, харин түүнийг ургуулах нь хүний хөдөлмөр, хичээл, зүтгэл шаардсан томоохон ажил гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Аймгийн хэмжээнд тарьсан хоёр сая орчим модны ургалт хөрс, талбай, хашаажуулалт, хамгаалалтаас шалтгаалан ургалтын тухайд харилцан адилгүй бөгөөд 60-95 хувьтай байна.
Ташрамд тэрбум мод, Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хүрээнд гурван зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт өмнө нь бий болгосон ногоон байгууламж, ойжуулалтын арчлалт хамгаалалтыг сэргээх, хоёрдугаарт шинээр ойжуулалт, ногоон байгууламжуудыг бий болгох, гуравдугаарт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хангах, идэвхжүүлэх, урамшуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Улаанбаатар