ДАРХАН-УУЛ: Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийг Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга ахалж, ХХААГ, Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа, лабораторийнхон багтжээ.
7 өдөр