ӨМНӨГОВЬ: Уул уурхайн компаниудтай хамтран мод тарих ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-25 13:57:14

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах юм.


Энэ хүрээнд “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ийг боловсруулан баталж, 2022-2024 онд бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Харин 2025-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эрчимжүүлэн, 2029-2030 онд ургалт, өсөлтийг дэмжих, арчлах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Мод тарьж ургуулах ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтран үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.


Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” компани 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш говийн бүс нутагт 300,000 гаруй мод тарьжээ.


Арван таван жилийн уйгагүй арчилгааны үр дүнд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд томоохон ойн зурвас байгуулсан нь жилээс жилд өргөжиж, салхины хаалт үүсгэдэг болжээ. Энэ ойн зурваст жигд, сухай, хайлаас зэрэг олон төрлийн 12 гаруй мянган мод ургаж байна.


Холбоотой мэдээ