Зарим нутгаар бороо, нойтон цас орж, салхи ширүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-26 09:52:13

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Манай орны төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар өнөөдөр салхи, шуургатай байна.


Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20+25 градус, бусад нутгаар +13+18 градус дулаан байна. 


Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж,  +8+10 градус дулаан байх талаар ЦУОШГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ