Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө, 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, ирэгд, тээвэрчдэд анхаарууллаа.
1 цаг