Өнөө шөнө, маргааш цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-25 15:56:03

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-аас өнөө шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна.


Мөн говийн аймгуудын нутгаар маргааш цас орж, цасан шуурга шуурч, замд хальтиргаа гулгаа үүсэн, үзэгдэх орчин хязгаарлагдах тул малчид, иргэд, тээвэрчид аль болох хол замд гарахгүй, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа. 

 

Холбоотой мэдээ