ЭКМО баг артери-венийн аргаар биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх эмчилгээг анх удаа амжилттай хийв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээ, зүрх судасны мэс засал, зүрхний хэм судлал, зүрхний эмгэгийн мэргэжлийн эмч нарын хамтарсан “ЭКМО баг” энэ сарын 18-нд амьсгал, зүрхний цочмог хүнд дутагдалд орсон, амьсгалын цочмог дистресс хам шинжтэй, биеийн байдал маш хүнд, амь тэнссэн 18 настай өвчтөнд богино хугацаанд биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх, зүрхний дэмжлэг эмчилгээг вен-артерийн аргаар анх удаа холбон зүрхний шок, амьсгалын дистресс хам шинжийн маш хүнд байдлаас гарган, эмчлүүлэгчийнхээ амь насыг нь аварсан байна.
23 өдөр