ДАРХАН-УУЛ: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй борооны улмаас Хараа голын усны түвшин нэмэгджээ. Түр зуурын хүчтэй болон үргэлжлэн орж буй усархаг борооноос үүдэн Хэнтийн нуруунаас эх авч урсдаг Хараа, Шарын гол, Хүйтний голуудын усны түвшин 10-21 см нэмэгдсэн байна.
Ойрын өдрүүдэд усархаг бороо орж, усны түвшин 20-30 см нэмэгдэх хандлагатай тул иргэдийг гол, мөрний эргээр аялал зугаалга хийхгүй байх, малчид, тээвэрчид зориулалтын гүүр, гармаар гарахыг аймгийн ОБГ-аас анхааруулж байна.
Мөн усны түвшин огцом нэмэгдэх, үерлэх нөхцөл бүрдэх тул гол, мөрний эрэг, үерийн ус орох магадлалтай газруудад гэр барихгүй хүн, мал, техник хэрэгсэл байрлуулахгүй байхыг зөвлөж байна.
Хөдөө аж ахуй, газар
тариалангийн чиглэлээр
үйл ажиллагаа эрхлэгчид болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрт
ургацын хүнсний ногоо хураах, далан шуудууны ус нэвтрүүлэх чадамжийг сайжруулахыг
сэрэмжлүүлж байна.