АРХАНГАЙ: Өнгөрсөн жил 61 мянган мод тарьж, ногоон байгууламж нэмэгдүүлжээ
Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 277 аж ахуйн нэгж, байгууллага, 12,261 иргэн 25 га талбайд 16 нэр төрлийн нийт 61,103 мод, бут, сөөг тарьж, усалгаа, арчилгааг технологийн дагуу хийжээ.
26 өдөр