ӨМНӨГОВЬ: Элсэлтийн шалгалтад 692 сурагч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-16 15:02:02

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд 23 сургуулийн 12 дугаар ангийг 759 сурагч төгсөх бөгөөд 692 нь элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

 

"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Засаг даргын Тамгын газраас зөвлөх, тэргүүлэх зэргийн багш нартай гэрээ байгуулан нийт сурагчдад сонгосон хичээл бүрийн дагуу таван долоо хоногийн хугацаанд элсэлтийн шалгалтад бэлтгэж нэмэлт давтлагыг зохион байгуулж байна.

 

Нийт төгсөгчийн 70.5 хувь буюу 488 суралцагч англи хэл, 64.7 хувь буюу 448 сурагч математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол хамгийн цөөн 1 хувь буюу 7 сурагч орос хэл, 2 хувь буюу түүхийн хичээлээр 14 хүүхэд шалгуулахаар бүртгүүлсэн талаар Өмнөговь аймгийн Боловсролын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ