Монгол, Узбекистан улс олимпын хөдөлгөөнийг дэмжихэд хамтын оролцоог нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-28 11:05:42

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Спортын асуудал хариуцсан зөвлөх Ш.Амарсайхан Узбекистаны Ташкент хотод ажиллах үеэрээ тус улсын Спортын сайд Адхам Икрамов болон Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Отабек Умаров нартай албан ёсны уулзалт хийжээ.


Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрээнд ярьсан биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалт, туршлага солилцоо, спортын менежмент болон эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон байна. Талууд олимпын хөдөлгөөнийг дэмжих, залуучуудын спортыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд хамтын оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцлоо.


Энэхүү уулзалт нь хоёрын улсын төрийн тэргүүний хүрээнд тохирсон хамтын ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэв.

 

Холбоотой мэдээ