Театр бол миний өөрөөрөө байх талбар...

МОНГОЛ ХЭМНЭЛ
odonchimeg@montsame.mn
2026-04-28 16:39:57

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хүний амьдралыг судалж, жаргалыг зовлон, зовлонг жаргал болгож чаддаг нь миний ажлын онцлог. Би жүжигчин, найруулагч мэргэжилтэй. "Жаахан шарга" театрын уран сайхны удирдагчаар ажилладаг.


16 наснаасаа эхлэн соёл урлагийн байгууллага, тэр дундаа театрын амьдралаар амьдарсан учир миний уналт босолт, алдаа оноо хийгээд алдар гавьяа, ял зэмлэл бүгд ажил мэргэжилтэй минь холбогддог. Тийм болохоор театр бол миний үнэт зүйлТеатртаа, тайзан дээрээ, уран бүтээлчдийнхээ дунд байхдаа л би яг өөрийнхөөрөө байж чаддаг.


Найруулагч болох хүн нэн тэргүүнд үнэн бөгөөд хүн байх хэрэгтэй гэж багш нар маань заасан. Үнэн бөгөөд хүн байхын төлөө үргэлж хичээж, амьдралынхаа мөрдлөг болгож ирсэн нь урлагаас надад өгсөн том "шагнал". Энэ бол мэргэжлээ, өөрийгөө үнэлэх үнэлэмж юм. Үгүй аваас надад уран бүтээлчид, үзэгчид итгэхгүй ...       

 

"Жаахан шарга" театрын найруулагч З.Далай                 

Холбоотой мэдээ