Монголын зохиолчид Евроазийн номын үзэсгэлэнд оролцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Казахстаны нийслэл Астана хотод Евроазийн номын үзэсгэлэн болж өндөрлөлөө.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын орчин цагийн 100 гаруй яруу найрагчийн 500 гаруй шүлэг, яруу найргийг багтаасан “Монголын яруу найргийн цомог” бүтээлийг зохиолч, яруу найрагч Х.Баыят казах хэлнээ орчуулан, “Фолиант” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж уншигчдад өргөн барив. Уг танилцуулгад арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал оролцож үг хэлжээ.
Дээрх үзэсгэлэнг Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн
айлчлалын үеэр байгуулсан баримт бичгүүд, түүний дотор соёл, залуучуудын
бодлого, спорт болон аялал жуулчлалын салбарт 2026-2027 онд хамтран ажиллах үйл
ажиллагааны төлөвлөгөөний бэх нь хатаж амжаагүй байхад зохион байгуулж
буйгаараа онцлогтой.
Түүнчлэн
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзанын “Тэнгэрийн судар”
бүтээлийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу
найрагч Р.Сураган казах хэлнээ
орчуулж, мөн “Фолиант” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд Г.Аюурзана зохиолч Астана дахь ЭСЯ-ны байранд оюутнууд, дипломат
ажилтнууд тэдний гэр бүлд өөрийн уран бүтээлийн тухай танилцуулах уулзалт зохион байгуулжээ.
Энэ үеэр Монголын зохиолчдыг Абайн нэрэмжит олон улсын яруу найргийн академийн тэргүүн Үлүгбэх Эсдаулет нэрэмжит шагналаараа мялаажээ.




