Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2026-04-28 08:52:42

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор өнөөдөр цас бороо цас орно.


Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +12+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22+27 градус, бусад нутгаар +16+21 градус дулаан байна.

 

Улаанбаатар орчмоор их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +7 градусаар дулаарч +16+18 градус дулаан байна.

Холбоотой мэдээ