СҮХБААТАР: Сумдын сургуулиудад “Сүү” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-28 14:48:40

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Мөнххаан сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу сумын ЕБС-д “Сүүхөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус сумын 6-12 дугаар ангийн 540 сурагч уг хөтөлбөрт хамрагдана.

 

Сурагчдын эрүүл мэндийг дэмжих, тэжээллэг хүнсээр хангах зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түүхий эд болох сүүг орон нутгийн малчдаас нийлүүлнэ. Энэ хүрээнд сумын Засаг дарга, ЕБС-ийн захиргаа, малчин хоорондын гурвалсан гэрээг байгуулжээ. Гурвалсан гэрээ нь цаашид малчдын амжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Бүх төсвийг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас санхүүжүүлнэ гэдгийг сумын Засаг дарга А.Батдэлгэр онцлов.


“Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр суралцагчдын кальци, Д амин дэмийн хэрэгцээг хангах, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой юм. Суралцагчид долоо хоногт нэг удаа сүү уух юм. 


Сүхбаатар аймаг боловсролын салбарт “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр сумдын хэмжээнд өргөжин, Дарьганга, Уулбаян, Мөнххаан сум хамрагдсан байна.

Холбоотой мэдээ