Цөлжилттэй тэмцэх COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-28 11:10:12

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын /COP17/ бэлтгэл ажлын хүрээнд дэд хороод хуралдаж, ажлын уялдаа, гүйцэтгэлийн явц, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тодорхой арга хэмжээ, дараагийн алхмуудыг хэлэлцэв.


Өнөөдрийн байдлаар “Бодлого, төлөвлөлтийн дэд хороо”, “Дээд, өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах дэд хороо”, “Хамтын ажиллагааны дэд хороо”, “Харилцаа холбоо хариуцсан дэд хороо”, “Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хороо”, “Аюулгүй байдлын дэд хороо” хуралдаж, бэлтгэл ажлын явцыг нэгтгэн дүгнэв.


Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир холбогдох байгууллагуудад бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байна.


Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудас болох https://unccdcop17.org/ сайтаас авах боломжтой аж. 

Холбоотой мэдээ