Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэлэлцүүлэг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг сонсох байсан ч асуудлыг хойшлууллаа.
АН-ын бүлгээс тодорхой мэдээлэл авах шаардлагатай хэмээн үзэж,
тус хуулийн төслөөр энэ сарын 23-ний өдрийн нэгдсэн чуулганаас тав хоногийн
завсарлага аваад буй. Ингээд хууль санаачлагч, МХАҮТ, бизнес эрхлэгчдийг
оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар товлов.
Мөн үеэр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээлэл сонслоо. Аж үйлдвэр, эрдэс
баялгийн сайд Г.Дамдинням, болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, гишүүдийн
асуултад хариуллаа.
Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг энэ салбарт хууль, эрх зүйн хүрээнд шинэчлэх олон асуудал байгааг УИХ-ын гишүүд сануулав. Түүнчлэн нэмэлт өөрчлөлт гэхээс илүү дахин өргөн мэдүүлж салбарын асуудлаа бүхлээр нь бодлоготойгоо нийлүүлэн томоохон өөрчлөлт хийх шаардлагатайг онцоллоо.