Монголын баг XV байрт жагсаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-27 13:46:51

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод эхэлсэн Азийн элсний спортын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.


Зургаан өдрийн дараах байдлаар зохион байгуулагч БНХАУ-ын баг 14 алт, 11 мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Тайланд дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэл, Филиппин гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар араас нь нэхэж байгаа юм. 45 орноос 10 нь алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 20 улс ямар нэгэн байдлаар медаль зүүжээ.

50 гаруй тамирчнаа илгээсэн манай улсын хувьд хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 15 дугаар байрт жагсаж, Бангладеш, Япон, Балба, Пакистан, Саудын Арабын өмнө эрэмбэтэй явна.  



Монголчууд жюү жицүгийн төрөлд хоёр хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр эмэгтэй, эрэгтэй ганбдол, текбол, 3х3-ын тамирчид өрсөлдөнө. Харин маргааш элсний бөхийн барилдаанаар манай тамирчдын тэмцээн үргэлжлэх хуваарьтай аж.


 

Холбоотой мэдээ