СЭЛЭНГЭ: Бүс нутгийн эдийн засгийн идэвхжилд бодитой хувь нэмэр оруулах замын ажил өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2026 оны дөрөвдүгээр сарын
27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр сумаас
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон хүртэлх 45 км хатуу хучилттай авто
замын барилгын ажил өрнөж байна.
Тус зам нь
2027 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл
төлөвлөгөөний дагуу хэвийн, тогтвортой урагшилж байна.
Энэхүү
авто зам ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны малчид,
үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийслэл Улаанбаатар хот руу түргэн
шуурхай, алдагдал багатай тээвэрлэх боломж бүрдэх юм. Мөн авто замын бүтээн байгуулалт нь орон
нутгийн мал аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ бүс
нутгийн эдийн засгийн идэвхжилд бодитой хувь нэмэр оруулах чухал ач
холбогдолтой.
Түнхэл тосгон
нь Ноён уулын бэлд оршдог үзэсгэлэнт сайхан байгальтай нутаг. Тус тосгон нь гол
мөрөн ихтэй учраас хур бороотой үед шавар шалбааг үүсдэг учраас оршин суугчид
нь хот орох, сумруугаа явахад маш хүндрэлтэй болдог байна.
Иймээс улсын
төсвийн 54 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 жилд багтаан хийхээр уг
“Сүүн зам” төслийг эхлүүлж, өнгөрсөн жилд замын ажилдаа оржээ.
Энэхүү замын
бүтээн байгуулалтыг “Дойче Рөүд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор суурь
үеийн ажил, тэгшилгээ болон хучилтын бэлтгэл ажлууд хийгдэж байгаа талаар
гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээллээ.
Уг зам ашиглалтад
орсноор орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг
дэмжих, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Тус тосгон
нь аймгийн төв Сүхбаатар сумаас ойролцоогоор 180–190 км, Зүүнхараагаас 70–80 км-т
оршдог.