Б.Нетаньяху хорт хавдрын эмчилгээ хийлгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /Reuters/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху түрүү булчирхайн эхэн үеийн хорт хавдраа амжилттай эмчлүүлсэн тухайгаа баасан гарагт мэдэгдлээ. Гэхдээ эмчилгээ хэдийд хийгдсэн талаар тодорхой дурдаагүй байна.
Түүний эрүүл мэндийн байдлын тайлан гарахтай зэрэгцэн тэрбээр нийгмийн сүлжээгээр мэдэгдэхдээ, урьдчилан сэргийлэх ээлжит үзлэгийн үеэр эхэн үеийн хорт хавдар илэрсэн болохыг дурджээ.
Мөн эмчилгээний үр дүнд "асуудлыг" бүрэн шийдсэн бөгөөд биеийн байдал нь бүрэн сайжирсан гэв.
Эрүүл мэндийн тайланд дурдсанаар, тэрбээр туяа эмчилгээ хийлгэсэн байна.
Израилын түүхэнд хамгийн удаан хугацаанд тус албыг хашиж буй Нетаньяху эрүүл мэндийн байдлаа олон нийтэд дэлгэлгүй хоёр сар гаруй хойшлуулсан бөгөөд үүнийг "Ираны талаас Израилын эсрэг худал мэдээлэл" тараахаас сэргийлсэн алхам гэж тайлбарлажээ.
Өмнө нь буюу 2024 онд Б.Нетаньяху түрүү булчирхайн хоргүй томролтын улмаас шээсний замын халдвар авч, мэс засал хийлгэж байсан юм.