БУЛГАН: Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-24 16:38:17

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковтой энэ сарын 23-нд уулзалт хийлээ.


Уулзалтаар бүс нутгийн хэмжээнд ОХУ-ын бүс нутгуудтай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцжээ. 


Мөн өдөр аймгийн Засаг даргын гадаад харилцаагаа өргөжүүлэх дараагийн уулзалт БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой боллоо.


Уулзалтаар БНСУ болон Булган аймгийн хооронд ажиллах хүчний солилцоог өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж, арга замын талаар санал солилцсон байна. 


Булган аймаг хөрш ОХУ, БНХАУ-тай гадаад харилцаагаа түлхүү хөгжүүлэхийн зэрэгцээ Япон, БНСУ, Герман болон олон улсын байгууллагуудтай төсөл, сургалт, хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. 

 



Холбоотой мэдээ