БУЛГАН: Хөрөнгө оруулалтын боломжуудын талаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын иргэн, хөрөнгө оруулагч Петер Херел дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Булган аймагт хоёр дахь удаагаа зочилж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй, усжуулалтын дэвшилтэт технологи, мөн нано технологид суурилсан ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийг Булган аймагт байгуулах боломжийн талаар танилцуулж, санал солилцсон байна.
Тэрээр Монгол Улс, тэр дундаа Булган аймаг нь түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжтойг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлснээр орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг орчин үеийн шийдлээр хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг илэрхийлжээ.


