БУЛГАН: Тамирчид найрамдлын тоглолт, хамтарсан бэлтгэлд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-21 17:53:56

Булган. 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бүрэгхангай сумын ЕБС-ийн волейболын эрэгтэй, эмэгтэй баг дөрөвдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулж буй өсвөр үеийн олон улсын солилцооны хөтөлбөрт оролцохоор тус улсыг зорьжээ.


Хөтөлбөрийн хүрээнд тамирчид найрамдлын тоглолт, хамтарсан бэлтгэлд оролцож, Солонгосын соёлтой танилцах юм.


Бүрэгхангай сумын Засаг дарга Э.Эрдэнэбулган баг тамирчдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн амжилт хүслээ.





89

Холбоотой мэдээ