Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-24 11:45:42

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод үргэлжилнэ.


Ирэх сарын 1-нд эхлэх Душанбегийн “Их дуулгад”-д 34 орны 255 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч өрсөлдөхөөр Тажикистаныг зорих гэж байна. Монголын багийн бүрэлдэхүүнд


Эмэгтэй баг

48 кг: Ж.Анударь,

52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 

57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар,

63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн,

70 кг: ​​​​У.Анужин,​​​

-78 кг: О.Хүслэн,

+78 кг: А.Адьяасүрэн, Д.Номинзул.

Эрэгтэй баг

60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,

66 кг: Б.Эрхэмбаяр, Ө.Жанцандорж,

73 кг: Л.Анхзаяа,

81 кг: О.Шинэбаяр, Г.Батсугар,

-100 кг: Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун,

+100 кг: Ө.Пэрэнлэйжамц нар багтжээ.


2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч өнгөрсөн жилийн Улаанбаатарын “Их дуулга”-аас хойш анхныхаа тэмцээнд оролцоно. Тэрбээр өнгөрсөн жил Душанбегийн Их Дуулга”-д түрүүлж байсан юм. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Ж.Анударь алт, Б.Эрдэнэбаяр мөнгө, Э.Ариунболд, Д.Номинзул нар хүрэл медаль хүртэж, монголчууд багаараа дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. 



Холбоотой мэдээ