УВС: Удам дамжсан уран дархан аав, хүү хоёр ган тулга урлан бүтээжээ
Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Увс аймгийн 100 жил, Түргэн сумын 100 жил, Төгсбуянт хүрээний 300 жилийн ойд зориулан Төгс хүлэг дөрвөд далай ханы алдарт дархан Арсан Хавдарын долоо дахь үеийн ач дархан С.Чинбат, найм дахь үеийн дархан ган сийлбэрч Чинбатын Ган-Очир нар зуун зуунаар эцэг өвгөдөөсөө өвлөн ирсэн ур ухаан, шившлэг дом, гар урлалын уламжлалт аргаар ган тулгыг урлан бүтээсэн байна.
13 цаг