Музейн ажилтнууд түүх соёлын үнэт олдвор бүхий газрыг судалж байна
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн “Боржгин-Өв музей”-н ажилтнууд энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах Лүнгийн хадат, Лүнгийн овоо гэх хоёр газрын 20 дурсгалд он цаг, хэлбэр, хэмжээ, ач холбогдлыг судлан эрдэм шинжилгээний тодорхойлолт бичиж судалгаа хийжээ.
963 өдөр