ДОРНОГОВЬ: Ихэнх сумын нутгаар цас оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Сайншанд, Дэлгэрэх, Замын-Үүд, Эрдэнэ, Айраг, Алтанширээ, Иххэт, Улаанбадрах сумын нутгаар бороо, цас оржээ.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээр Алтанширээ суманд хамгийн их буюу 11 мм цас оржээ. Харин нутгийн өмнөд хэсэг болох Хатанбулаг, Хөвсгөл, Мандах, Сайхандулаан сумын нутгаар хур тунадас ороогүй байна.
Дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30-ны өдөр зарим үед секундэд 14-16 метр хүрч, явган шуурга шуурна. Агаарын температур 28, 30-нд шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, 29-нд шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна. Харин бусад өдрүүдэд шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байх төлөвтэй байна.