УВС: Хорт хавдрын өвчлөл, нас баралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-16 17:47:04

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Увс аймаг өмнөх жилүүдэд хорт хавдрын өвчлөл, нас баралтаар улсын хэмжээнд байнга тэргүүлдэг байсан бол 2024 оны Хавдар судлалын үндэсний төвийн мэдээллээр 21 аймгаас 11 дүгээрт бичигдсэн байна.


Мөн нас баралтаар 6 дугаар байрт орж ухарсан нь аймгийн эрүүл мэндийн салбарын бодлого, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанар сайжирсныг илтгэж байна.


Энэ нь хорт хавдрыг эрт шатанд илрүүлэх үзлэг, оношилгоог тогтмол зохион байгуулсан, иргэдийн эрүүл мэндийн боловсрол нэмэгдсэн, оношилгоо, эмчилгээний чанар сайжирсан, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна.  


Цаашид Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, эрт илрүүлгийн үзлэгийг тогтмолжуулах, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга зүйг нэвтрүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх гэх мэт олон талт ажлыг тууштай хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ