ХӨВСГӨЛ: “Тэгш байдал” чуулган эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-29 18:11:03

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх зорилготой “Тэгш байдал” чуулган  Мөрөн хотод эхэллээ.


Чуулганы хүрээнд өнөөдөр “Абилимп” мэргэжлийн ур чадварын уралдаан оёдол, маникюр, сийлбэр, мужаан, тогооч болон нарийн боов, компьютер, мэдээлэл технологи гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдаж, 67 иргэн ур чадвараа сорино.


"Цаашид уралдаанд амжилттай оролцсон иргэдийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтад хамруулах, ажлын байрыг бий болгоход анхааран ажиллана" гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа хэллээ.


Мөн эрүүл мэндийн үзлэг, портын нөхөрсөг тэмцээн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно.

Хөвсгөл аймаг 138 мянга гаруй хүн амтай бөгөөд 6000 гаруй  буюу 4,4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн тоон үзүүлэлт байдаг.

 

Холбоотой мэдээ