СЭЛЭНГЭ: Аварга том арслан зааны яс хадгалагдаж байна
МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 16
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд 70-80 мянган жилийн өмнөх
арслан зааны яс хадгалагдаж байна.
Энэхүү арслан заан нь Сэлэнгэ
аймгийн Ерөө сумын нутагт Бугантын жааваад амьдарч байжээ. Энэ арслан заан 4 м
хүртэл өндөртэй, 8-9 тонн аварга биетэй юм.
Мөн Ерөө суманд зэрлэг үхэр амьдарч байсан ул мөр олдсон байна. Энэ нь тус суманд үйл ажиллагаагаа явуулж байсан Түшиг “Эндурстал” компанийн хайгуулын талбайгаас олджээ.