СҮХБААТАР: Ээждээ урласан “Алтан аяга”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-07 15:54:01

Баруун-Урт, 2025 оны арванэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Алт, мөнгөний дархан, аймгийн дархан мэргэн Балдангийн Хүрэлбаатарын урласан алтан аяга аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байна.

 

Тэрбээр энэхүү алтан аягыгЭэжийгээ амьдад нь алтан аяганаас ус уулгаягэж бүтээсэн. Би 1986 онд 21 настай Халзан суманд багшаар ажиллаж байхдаа цагаан сараар сургуулийнхаа нэг багшийнд орж золгохдоо мөнгөлсөн луутай шаазан аяга байсныг олж харсан юм. Тэр аяга хариугүй хагарах дөхсөн аяга байсан. Тэгээд л би тэр аягыг би маш ихээр сонирхож, хэний хийц болохыг асуухад дархан М.Балдан-Осорын хийцийн аяга гэж хэлж байсныг тод санадаг юм.Тэгээд л шаазанг мөнгөлсөн юм чинь алтдаж болох юм байна гэж бодоод энэ аягаа хийх санаа төрсөнхэмээн ярьсан байдаг.

 

Тэрбээр энэ алтан аягаа бүтээхдээ гурван сарын хугацаа зарцуулжээ. Аяганы хийцийн хувьд луун хээ бүхий шаазан аягыг мөнгөлж, алтаар шарсан. Ёроолд нь утсан сүлжээгээр хорол эрдэнийг хийж голд нь шүр шигтгэжээ. Аяганы туурганы ирмэгээр давхар хумсан хээ болон гол хэсэгт угалзан хээг хөндий байдлаар хийж чимсэн. Зээг ороож чимэглэл хийсэн учраас нарийн тансаг хийцтэй гэж үе үеийн дархцуул шагшдаг ажээ.

 

Б.Хүрэлбаатар нь 1981 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран дархны мэргэжлээр төгсжээ. Алт, мөнгөөр ээмэг, бөгж, аяга гээд бүхий л зүйлийг урладаг байна.

Холбоотой мэдээ