СЭЛЭНГЭ: Аймгийн 11 суманд цас үргэлжлэн орсоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-07 12:10:33

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар 11 дүгээр сарын 6-7-ны шилжих шөнө орсон тунадасны хэмжээ Орхонтуул суманд хамгийн их буюу 14 мм, цасны зузаан 11 см орсон байна.

 

Харин Ерөө суманд 3 мм, цасны зузаан 3 см цас оржээ.

 

Одоогийн байдлаар аймгийн 17 сумын 13 суманд цас үргэлжлэн орсоор байна. Баруунбүрэн, Баянгол сум, Ерөө сум, Зэлтэр сум, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Орхонтуул, Сүхбаатар сум, Хушаат, Цагааннуур суманд цас орж байна.

 

Харин Хүдэр сум, Бугант тосгонд цас ороогүй байна.

 

Холбоотой мэдээ