СЭЛЭНГЭ: Аймгийн хөгжлийн үндсэн чиглэлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Сэлэнгэ аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван
жилийн үндсэн чиглэлд санал авах” хэлэлцүүлгийг энэ сарын 1-нд Сүхбаатар суманд зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн дунд явуулж буй уг хэлэлцүүлгийн
үеэр 2026 оны аймгийн төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан ирэх онд
аймаг, сум, тосгодод хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг өгсөн юм.
Мөн цаашид анхаарах асуудлын талаар аймгийн ИТХ-ын Ажлын алба
болон аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн
хэлтсээс
мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчдийн дэвшүүлсэн саналыг таван жилийн үндсэн чиглэлд хэрхэн тусгах талаар ярилцаж, саналыг бичгээр болон амаар хүлээн авч байна.
Энэхүү санал авах хэлэлцүүлгийг аймгийн 17 сум, 6 тосгонд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Улаанбаатар