ТӨВ: И-спорт, илтгэх урлагийн тэмцээнд 129 хүүхэд оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дэргэдэх “Хурдан” клубийн нэрэмжит и-спорт болон илтгэх урлагийн тэмцээнийг 11 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээний Mobile legends төрөлд 5 багийн 30 хүүхэд, CSGO төрөлд 15 багийн 90, илтгэх урлагийн тэмцээнд 9, нийт 129 хүүхэд оролцжээ.
Энэхүү
тэмцээн нь залуучуудын дунд цахим соёл, цахим ёс зүйг төлөвшүүлэхийн зэрэгцээ
шинэ үеийн мэдээллийн технологийн хөгжилд нийцсэн цахим спортын өрсөлдөөн болон
илтгэх урлагийн чадварыг хослуулснаараа онцлогтой боллоо.
Mobile legends төрөлд тэргүүн байрыг Overthreat, дэд байрыг Burn out баг эзэлсэн бол CSGO төрөлд тэргүүн байрыг Гоё ах нар баг, дэд байрыг RJ Bros баг тус тус эзэлжээ.
Илтгэх урлагийн тэмцээнд тэргүүн байрт Г.Түмэндэмбэрэл, дэд байрт Б.Энгүүн-Уянга гутгаар байрт О.Амин-Эрдэнэ нар шалгарчээ.
“Хурдан” клубийн санаачилсан тус ажил нь аймгийн залуусын авьяас, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, цахим эрин үеийн давуу талыг зөвөөр ойлгуулах анхны ажил болж байгаа юм.



Улаанбаатар