БУЛГАН: Хамтын ажиллагааны үр дүнд иргэдийн амьдралын чанар сайжирна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-03 09:27:19

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын хуралтай хамтын ажиллагааны хэлэлцээрийг Улаан-Үд хотноо Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын хурлын дарга Павлов Владимир Анатольевич Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд нар 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, гарын үсэг зурлаа.


Хэлэлцээрийн хүрээнд:

-Харилцан айлчилж, орон нутгийн засаг захиргаа, хууль тогтоомжийн туршлагаас суралцах, хамтран ажиллах,

-Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр мэдээлэл солилцох,

-Соёл, боловсролын холбоог бэхжүүлж, хамтарсан нөхөрсөг уулзалт, үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм.


"Энэхүү хэлэлцээр нь хоёр байгууллагын төдийгүй хоёр аймгийн туршлага хуваалцах, хамтран ажиллах үүдийг нээж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд онцоллоо.



Холбоотой мэдээ