ОРХОН: “Идэвхтэй залуучууд” сарын аяны туг байгууллага бүрээр аялна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран “Идэвхтэй залуучууд” сарын аяныг 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зарлаад байна.
Аяныг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ, БТСГ, ЭМГ, Боловсролын газар, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, ХГБХХГхамтран зохион байгуулж байна.
Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд төрийн байгууллагуудад сайн дурын ажил хийх аян өрнүүлж байгаа юм.
Соёл, урлагийн байгууллагууд хог цэвэрлэгээгээр сайн дурын ажлыг эхлүүлж, Биеийн тамир, спортын газрын хамт олон "Цусаа бэлэглэе" аянаар буухиаг үргэлжлүүлсэн байна.
Мөн Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын хамт олон цэцэрлэгийн багачуудад хэрэгцээт тоглоомуудыг өгчээ.
Байгууллага бүр өөр өөрийн оролцоотой буй энэ цаг үед залуучуудын хөгжлийн сарын аяны “Идэвхтэй залуучууд” уриалга бүхий туг Байгаль орчны газрын хамт олонд аялан очлоо. Цаашид ч сайн дурын аяны туг бусад байгууллагаар аялах юм.

Улаанбаатар