ОРХОН: Музейн шинэ барилгатай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-31 15:45:01

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Орхон аймагт 2026 онд хэрэгжих авто зам, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ зэрэг 47 төсөл хэрэгжүүлэх ажлын зураг төсвийг хийж байна.


Үүнээс он дамнасан 6, шинээр төлөвлөгдсөн 39, нэмэлтээр 2 ажил байна. Эдгээрээс 100 хувийн гүйцэтгэлтэй 23, 11 ажил нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.  


Үүнээс томоохон хөрөнгө оруулалттай ажлуудаас дурдвал, аймгийн музейн барилга, зураг төсөв боловсруулах ажил 85 хувьтай, “Найрамдал” багийн хэсэгчилсэн төлөвлөгөө, “Эрдэнэт спорт цогцолбор”-ын барилга, зураг төсөв боловсруулах ажлын явц 70 хувьтай, загвар зураг батлагдсан байна. Барилгын төсөвт өртөг нь  82,6 тэрбум төгрөгөөр төсөвлөгджээ.


Ирэх онд нийт 47 төсөл хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцоо судалгаагаар 158,4 тэрбум төгрөг шаардлагатай гэж Хот байгуулалт барилга захиалагчийн албанаас мэдээллээ. Тухайлбал, 11 замын ажлын зураг бүрэн дууссан, үүнд 23,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

Холбоотой мэдээ