Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-31 18:29:30
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хооронд эхэлсэн “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хоёрдахь өдрийн хэлэлцээ өнөөдөр амжилттай боллоо.  


Яриа хэлэлцээний үр дүнд талууд зээлийн хүүг бууруулах зөвшилцөлд хүрч, энэ тухай протоколд энэхүү хэлэлцээрийг ахлан ажиллаж буй Сангийн сайд Б.Жавхлан, Рио Тинто группийн Бизнес хөгжил хариуцсан захирал Тимоти Вилкокс нар гарын үсэг зурлаа. 


Ингэснээр эхний удаагийн хэлэлцээ түр завсарлаж, монголын талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх 11 дүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ