ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ-ын зөвлөгөөн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар
сарын 31 /МОНЦАМЭ/. Аймгийн
ИТХ -ын
зөвлөгөөн болж байна. ИТХ-ын ажлын албанаас
төлөөлөгчдийг
мэдээ
мэдээллээр
хангах
зорилгоор
төлөөлөгчдийн
зөвлөгөөнийг
улирал
тутам
зохион
байгуулдаг
уламжлалтай.
Өнөөдрийн
зөвлөгөөнөөр:
Орон нутагт Үндэсний
аюулгүй
байдлыг
хангах
бодлого,
үйл
ажиллагааг
хэрхэн
хангах
тухай
Дархан-Уул аймагт Үндэсний
аюулгүй
байдлыг
хангах
асуудлаар
баримтлах
бодлого
Худалдан
авах
ажиллагааны
2025 оны
тайлан
“Энгийн хог хаягдлыг
цэвэрлэх,
ангилах,
цуглуулах,
тээвэрлэх,
дахин
боловсруулах,
сэргээн
ашиглах,
устгах,
булшлах
журам”
Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг
цэвэрлэх
зардлын
нэгж
тариф
Дархан суманд цахилгаан дугуй, дугуйт тавцангийн үйлчилгээ явуулж буй тухай мэдээллийг сонсож, хэлэлцэх юм.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн бодлого, хууль тогтоомжид нийцүүлэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар бодлого боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллана гэж заасны дагуу “Дархан-Уул аймагт Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар баримтлах асуудлыг үдээс өмнө хэлэлцсэн.
Тус зөвлөгөөнд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хошууч генерал Д.Ариунболд “Орон нутагт Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг хэрхэн хангах тухай” мэдээллийг танилцуулжээ.

Одоо гурав дахь асуудал болох худалдан авах ажиллагааны энэ оны тайланг тус газрын ахлах мэргэжилтэн өгч, төлөөлөгчдийн асуултад хариулж байна. Тухайн асуудлын дараа үлдсэн гурван асуудлын талаар зөвлөлдөнө.
Улаанбаатар