ДАРХАН-УУЛ: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84.3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-24 13:08:31

Дархан, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ИТХ-ын дарга А.Янжмаа болон Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны төлөөлөгчдөд цаг үе, өвөлжилт хаваржилтын талаарх мэдээлэл танилцууллаа. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйн салбарын төлөвлөгөөт ажлын хэрэгжилт 84.3 хувьтай байна.


Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахад нийт 16 ажил төлөвлөснөөс бүрэн гүйцэтгэлтэй гурав, 80-90 хувийн гүйцэтгэлтэй найм, 70 хувийн гүйцэтгэлтэй хоёр, 50 хувийн гүйцэтгэлтэй нэг, хугацаа нь болоогүй хоёр ажил үлджээ.


2025-2026 онд өвөлжиж, хаваржих малын тоог урьдчилсан байдлаар гаргахад 238.221 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 612.415 толгой мал байна.


Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоолоор бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөцийг аймаг, сумын аюулгүйн нөөцөд төвлөрүүлжээ. Үүнээс 260 тн өвс, 130 тн тэжээл бэлтгэжээ.


Аймгийн хэмжээнд байгалийн хадланг Хонгор сумын нутгаас бэлтгэдэг. Энэ жил 52.9 мянган тонн хадлан бэлтгэхээс 21.7 мянган тонн бэлтгэжээ.


Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хадлан, тэжээл бэлтгэл ажил 62.8 хувьтай үргэлжилж байна. Үүнээс сүрэл 1130.1 тонн, ногоон тэжээл 738.1 тонн, үйлдвэрийн тэжээл 1055 тонн, гар тэжээл 498.2 тонн, дарш, ногоон хаягдал 450.5 тонн, давс, хужир шүү 847.6 тонныг тус тус бэлтгэсэн байна.


Байгалийн хадлан 464 өрх, 6319 га талбайгаас хийжээ. Үүнээс Шарын гол сумын 91 өрхөд 1282 га, Хонгор сумын 373 өрх 5037 га талбайд өвс бэлтгэж татан авсан гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд танилцууллаа.


Ташрамд, ирэх онд хүн амын махны хэрэгцээнд 3878.6 тонн мах шаардлагатай судалгааг гаргасан бол хаврын улиралд 680.22 тн үүнээс нөөцийн мах бэлтгэхэд 300 сая төгрөгийг төсөвлөж 102-122 тн мах нөөцлөхөөр болжээ.

Холбоотой мэдээ