СҮХБААТАР: 216 га талбайд татмын ойжуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-24 14:36:48

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2024-2025 онд нийт 216  га талбайд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр татмын ойжуулалтыг хийж байна. Санхүүжилтийн 30 хувийг аймгийн ОНХС, 70 хувийг Адапт төслөөс тус тус санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Татмын ойжуулалтыг хийснээр бүс нутгийн байгаль орчны тэнцвэрийг сэргээх, усны эх үүсвэрийг хамгаалах, экосистемийн нөхөн сэргэлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 га талбайд Түмэнцогт сумын Хэрлэн голын татмын дагууАлтансолинХХК бургас, хайлаас, 30 га талбайд Дарьганга сумын Ганга нуурын орчимдГранд форестХХК бургас, хайлаас, 92 га талбайд Түмэнцогт сумын Хэрлэн голын татмын дагууГранд форестХХК бургас, 13 га талбайд Наран сумын Өлзийт булаг болон Дарьганга сумын Баян булгийн орчимдМодны эмчХХК бургас, хайлаас тус тус тарьжээ.

 

Мөн 60 га талбайд Түмэнцогт сумын Хэрлэн голын татмын дагууНарс модХХК бургас, хайлаас тарих ажлыг эхлүүлээд байна.


 

Үүнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд дээрх ажлын гүйцэтгэлд БОУАӨЯ, Адапт төсөл, Усны газар, НҮБ-ын шинжээчдийн хамтарсан баг хяналт, мониторинг хийжээ. Ойжуулалтын ажлын ургалтын дундаж хувь 70 хувьтай байгааг сайн үзүүлэлт гэж үзжээ. Гэсэн хэдий ч ургамлын ургалт, тогтвортой байдалд анхаарч, модны арчилгаа, усалгааг тогтмол хийх, хашаа, хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, мал нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, сум орон нутгаас өдөр тутмын хяналт, мониторингийг тогтмол тавих шаардлагатайг зөвлөсөн байна

Холбоотой мэдээ