ОРХОН: Эрүүл мэндийн боловсрол олгох аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-24 09:01:51

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар, “Гэгээ+1” төрийн бус байгууллагатай хамтран эрүүл мэндийн аяныг эхлүүллээ. 


Төрийн болон хувийн хэвшлийн 61 байгууллагын 2100 гаруй ажилтан, алба хаагчдад зориулсан “Эрүүл мэндийн боловсрол олгох аян”-ыг энэ сарын 16-наас эхлүүлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм.


Аяны зорилго нь яаралтай тусламжийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх үзлэгийн ач холбогдлыг таниулж, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлөөс сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.


Аяны хүрээнд Баян-Өндөр сумын ИТХ болон сумын ЗДТГ-ын ажилтан, алба хаагчдад сургалт хийлээ.



Холбоотой мэдээ