ДОРНОГОВЬ: Намрын мод тарих ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-24 15:43:20

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 24/МОНЦАМЭ/. Намрын мод тарих ажил говьд үргэлжилж байна.


Байгаль орчны газраас Сайншанд сумын нутаг дэвсгэр Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын дагуу нэг га талбайд хамгаалалтын зурвасыг нэмэгдүүлж, мод тарьж, хашаажуулах ажлыг хувийн хэвшлийн компанитай хамтран гүйцэтгэжээ.


Харин Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Иххэт сум төлөвлөсөн модоо тарьж усалгаа, арчилгаа, хашаа хамгаалалтыг хийсэн байна.


Намрын усалгааг 10 дугаар сарын дунд үеэс 15 хоногт нэг удаа хийгээд 11 дүгээр сард цэнэг усалгааг хийдэг. Намар тарьсан мод тайван өвөлжиж хөрсөндөө хурдан дасан зохицдог онцлогтой ажээ.


Ташрамд, Дорноговь аймгийн Байгаль орчны газраас энэ жил орон нутагт 300 мянга гаруй мод тарихаар төлөвлөснөөс одоогоор 120 мянга гаруй мод тарьжээ. Дээрх модыг Сайншанд дахь “Говь парк”, нийтийн эзэмшлийн зам талбай болон сумдад тарьсан байна.



Холбоотой мэдээ