ӨМНӨГОВЬ: “Тавантолгой” ХК энэ намар 81 га талбайд 106 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-24 17:24:03

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК нь 7.5 сая мод тарихаар амлалт өгчээ.

 

“Ногоон говь-Бид бүтээнэ” уриан дор ойжуулалтыг 2022-2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

“Тавантолгой” ХК нь МУИС-тай хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулснаар ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг Өмнөговь аймгийн Номгон, Цогтцэций, Булган, Даланзадгад суманд хээрийн суурь судалгааг хийжээ.

 

Судалгаанд үндэслэн энэ онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цогтцэций суманд 40 га талбайд 85000 мод тарьж, усалгааны систем угсарч, усалгаа арчилгааг тогтмолжуулсан байна.

 

Мөн Өвөрхангай аймгийн шинэ Хархорум хотын ногоон байгууламжид 40.95 га талбайг ойжуулж 70 хувьд навчит мод 21 мянган ширхэг, 30 хувьд шилмүүст мод 9 мянган ширхгийг 1,5 метрээс доошгүй өндөртэй суулгацыг тарьж байгаа бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын мод үржүүлгийн газарт 4 настай хайлаас, улиасны 21 мянган ширхэг суулгацыг намар тарьжээ.

 

Цаашид говь нутагт тулгамдаад буй цөлжилт болон шар шороон шуургыг бууруулах, ойн зурвас байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхээр зорин ажиллаж байгаагаа талаар “Тавантолгой” ХК-ийн байгаль орчин хариуцсан ажлын багийнхан ярилаа.

 

Холбоотой мэдээ