Нийт нутгийн 46 хувь нь цастай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-10-24 09:37:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтээр энэ сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байна.


Үүнээс Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10-20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 10 см хүртэл зузаан цастай байв


Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5...-1.1 градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон ахуй, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумын нутгаар дунджаас бага оржээ.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан аж



Холбоотой мэдээ