“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийг сайжруулснаар энэ оны 10 дугаар сарын 22-ны байдлаар 21 сая тонн нүүрс экспортлоод байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5 сая, Ханги боомтоор 0.5
сая тонн нүүрс экспортолсон бөгөөд 10
дугаар сарын 18-ны өдөр 406 тээврийн хэрэгслээр экспорт хийсэн нь одоогоор энэ оны хамгийн их үзүүлэлт болжээ.
Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28 хувь байсан нь аравдугаар сард 40 хувь болж нэмэгдсэн аж.
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
8 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
8 цаг

СЭЛЭНГЭ: БНСУ-тай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
10 цаг